Цаг үеийн мэдээ

           БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг урд хөрштэй хиллэдэг бүх боомтоор нэвтрүүлэх хугацаа өнөөдөр 2дугаар сарын 8 дуусгавар болж байна. Тиймээс БНХАУ-аас ирэх иргэдийг маргаашнаас эхлэн зөвхөн агаарын болон төмөр замын боомтуудаар хил нэвтрүүлнэ. 

 БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газрууд халдварын голомтод хамаарахгүй бүсэд байгаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа аж. Нэгдүгээр сарын 28-наас хойшхи хугацаанд БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар 5350 монгол иргэн эх орондоо буцаж иржээ.

             Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтуудыг түр хаасан. Харин Булган-Такашикэ, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт энэ дэглэм хамаарахгүй юм байна.

Таны сурталчилгаа