Цаг үеийн мэдээ

        “Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төв”-ийг Увс аймагт байгууллаа. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчинг бүрдүүлэх, урлаг, спорт, оюун ухааны чиглэлээр олон талт сонгон дугуйланг хичээллүүлэх, хүүхдийн авьяас чадвар, оюуны чадамжийг нээн тэгш хүртээмжтэй хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа, гоо зүйн боловсрол олгох зорилготой. Тус байгууллага энэ онд ашиглалтад орсон “Баруун Монголын уламжлалт соёлын төв”-д үйл ажиллагаагаа явуулах юм байна.

        “Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төв”-д сэтгэх чадвар, оюун ухааныг хөгжүүлэх, сонгодог болон ардын урлаг, спортын төрөл, тоглоом наадгай, гадаад хэл, зураг, загвар дизайн, техник сэтгэлгээ, ЭЕШ-д бэлтгэх тусгай хөтөлбөр гэх мэт 20 гаруй дугуйланг төрөлжүүлэн хичээллүүлэх юм байна.

Таны сурталчилгаа