Цаг үеийн мэдээ

       Баруун-Урт сумын ЗДТГ-аас малчин болон мал бүхий иргэдэд 10000 мянган боодол өвсийг малын тоо толгойноос нь хамаарч хуваарилж байгаа юм. Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 80 хувь цагаанаар зудархуу, 25 орчим хувьд нь өвөлжилт хүндэрсэн гэдгийг аймгийн УЦУОШГ-аас мэдээлсэн.

          Баруун-Урт сумын тухайд өөрийн газар нутаггүй учир Сүхбаатар, Асгат, Халзан Уулбаян зэрэг 7-8 сумын нутагт малчид таран өвөлжиж байна. Цас ихтэй, өвс багатай мал бэлчээрлэхэд хүндхэн нөхцөл үүссэн учраас малчид сумын удирдлагуудаас өвс тэжээлийн дэмжлэг хүсчээ. Тиймээс Баруун-Урт сумын удирдлагууд өөрсдийн нөөц боломжоороо малчин болон мал бүхий иргэдэд 10000 боодол өвсийг үнэгүй олгож эхэлжээ.

Таны сурталчилгаа