Сангийн яамнаас 2019 онд иргэн, аж ахуй нэгжид хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж олгосон хувиараа бизнес эрхлэгч болон аж ахуй нэгжид шагнал гардууллаа. Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд Р.Рэгзэдмаа 3800 гаруй баримтыг хэвлэж олгосон харин аж ахуй нэгжийн хувьд "Мобиком" болон "Номин", "Тав трейд" тэргүүтэй компаниуд шалгасан байна.
Энэ жилээс эхлэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэсэн үндэсний үйлдвэрлэгч компанийг тусгайлан тодруулж Сүү ХК-ийн хамт олон шалгарсан юм. Мөн Жагсаалтад 2018 онтой харьцуулахад 2019 онд хэвлэсэн төлбөрийн баримтын өсөлтөөр "Сиркл Чейн" ХХК-ийн хамт олон тодорлоо.
Түүнчлэн 2019 онд иргэн, аж ахуй нэгжид хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж олгосон хувиараа бизнес эрхлэгчээр Ц.Рэгзэдмаа, З.Цогтсүрэн нар шалгарсан байна.
2019 онд Монгол улсын төсвийн орлого бол 700 тэрбум төгрөгөөр давж биелэсэн. Төсвийн алдагдал хэдийгээр 2 их наяд төгрөгөөр баталж өгсөн ч 3- 4 дахин бага гарсан. Энэ нь татвараа цаг тухайд нь төлдөг бизнес эрхлэгч болон үндэсний үйлдвэрлэгч компаниудын ач тус гэдгийг Сангийн Сайд онцолсон юм.