Цаг үеийн мэдээ

            Хөвсгөл нуур хөлдсөн боловч зарим газруудад хил гарсан байгааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байсан. Өчигдөр Ханх сумаас Ренчинлхүмбэ сумын чиглэлд Хөвсгөл нуур дээгүүр зорчиж яваад хил рүү цөмөрсөн пронтер машиныг Онцгой байдлын газрын алба хаагчид татаж гаргажээ. Тус  аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны  6 дугаар баг  Модон хүй арал гэдэг газар аймгийн төвөөс  зүүн хойд зүгт 166 км, Хатгал тосгоноос зүүн хойд  зүгт 65 км Ханх сумаас Ренчинлхүмбэ сумын чиглэлд далай дээгүүр зорчиж яваад Жиглэгийн даваа, Модон хүй арал хоёрын дунд эргээс 6 км, арлаасаа 2.5 км газар  иргэн Н-ын пронтер загварын ачааны автомашины урд дугуй хэсэг хил рүү цөмөрч орсон байна.  

           Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 2 алба хаагч,  Цагдаагийн байгууллагын 1 алба хаагч, Хатгал тосгоны Тамгын газрын 3 ажилтан, эмнэлгийн байгууллагын 2 ажилтан, нийт 8 хүн 13 минут ажиллаж автомашиныг татаж гаргасан байна. Цаашид ард иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Таны сурталчилгаа