Захирамжид томуу, томуу төст өвчин болон коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газарт нус, цэр, шүлс, хогоо хаяхгүй, орчныг цэвэрхэн байлгахыг уриалжээ.
Мөн нийслэл хотод ажиллаж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд 50 м хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгосон байна.