Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хурлаар Аймаг сумдад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газар, караоке, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ыг хүртэлх хугацаанд түр зогсоолоо.
Аймгийн төвд коронавирусийн сэжигтэй тохиолдол 1 бүртгэгдэж тусгаарлагдсан тул Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг хүнс, барааны зах болон “Шинэ мөрөн” худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 2 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргажээ.