Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх, автобуснуудад өдөрт хоёр удаа тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийх , автобусан дотор халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг байршуулах зэрэг ажлуудыг өдөр бүр тогтмол хийж байгаа аж.
Харин энэ ажилд хариуцлагагүй хандаж байгаа автобусны компанидад газар дээр нь асуудлыг шийдэх аж. Учир нь нийтийн тээврийн автобус бол хамгийн эрсдэлтэй авто тээврийн хэрэгсэлд ордог.
Өнөөдрийн байдлаар хөл хориог тодорхой хэмжээгээр хязгаарлаад байгаа боловч тав дахь өдрийн байдлаар 358000 мянган зорчигч давхардсан тоогоор зорчсон гэсэн мэдээлэл байна.