Цаг үеийн мэдээ

         Хөвсгөл аймагт корона вирусын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэх мэдээллийн мөрөөр  ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяраас тодрууллаа. Тэрбээр Хөвсгөл аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хувьд өчигдөр Далай-Элбэрэлт өрхийн эмнэлэг дээр хоолой өвдөж,  халуурах шинж тэмдэгтэй  иржээ. 

        2020 оны 01-р сард  хятад улсын хоёр иргэн короновирусаар өвчилж Гашуун сухайт хил орчмын   иргэдийг  14 хоногийн хугацаанд хөл хорионд байлгаж,  сэжигтэй шинж тэмдэг илрээгүй учраас монгол иргэдийг нутаг буцаасан. Түүний дотор хорионд байсан гэх Хөвсгөл аймгийн иргэн 01-р сарын 28-нд монголд  орж ирсэн байна. Тэрээр Улаанбаатар хотод байж байгаад  02-р сарын 06-ны өдөр Мөрөн хотод ирсэн байна. Одоогоор тухайн иргэнийг   тархвар судлалын орчин нөхцөлд халдвар авсан байж болзошгүй, мөн халуурах шинж тэмдэгтэй байгаа учраас аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт  туслаарлаад байна.

         Тус иргэнээс шинжилгээ авч Халдвар судлал үндэсний төв рүү илгээсэн шинжилгээний хариу илгээсэн бөгөөд 02-р сарын 12-нд буюу Лхагва гарагт гарна. Мөн түүний биеийн байдал нэмэгдсэн зовиургүй байгаа байгаа бөгөөд тухайн иргэний ойрын хавьтлын хүмүүс болох гэр бүлийн гишүүд-2, хашааны айлын -7 хүнээс асуумж авч халууны хэмжилт хийсэн, шинж тэмдэг илрээгүй байна.

Таны сурталчилгаа