Хятадад тархсан шинэ төрлийн коронавирус Монгол Улсад мөн адил тархах эрсдэл өндөр байгаа тул Турк улсын Засгийн газар иргэддээ хандаж өчигдөр буюу Даваа гарагт анхааруулга гаргажээ.
Туркийн гадаад хэргийн яамны мэдэгдэлд Хятад, Монгол улсууд ойр харилцаатай, хилийн урт зурвастай, иргэд нь олноор харилцан зорчдог тул шинэ коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр гэж дүгнэсэн байна.
Мөн Монгол Улсын эрүүлийг хамгаалах системийн хүчин чадал хангалттай сайн биш тул энэ улсад зорчих талаар бодож байгаа бол төлөвлөгөөгөө эргэж харахыг өөрийн иргэдэд анхааруулжээ.