Цаг үеийн мэдээ

      Дэлхийн олон улсын иргэдэд халдварлаад байгаа коронавирусийн халдвар манай улсад албан ёсоор бүртгэгдээгүй ч хамгийн эрсдэлтэй бүсэд зүй ёсоор багтаж байна.  Тиймээс Засгийн газар , ҮАБЗ, Улсын онцгой комиссоос шат шатны арга хэмжээг авсаар байна. Түүний нэг нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сарын 2 хүртэл зогсоогоод байгаа.

       Тэгвэл энэ хориог ирэх сарын 20 хүртэл дахин сунгаж магадгүй талаар  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамд хэлэлцэж байна.  Тиймээс телевизээр хичээл зааж байгаа багш нарт гуравдугаар сарын 20 хүртэл дахин төлөвлөгөө боловсруулах үүргийг өнөө өглөө өгчээ. 

      Үүнээс үзэхэд сурагчдын амралт ирэх сарын 20 хүртэл дахин сунгагдаж магадгүй байна.

Таны сурталчилгаа