2005 онд Монгол Улсад анх АТМ буюу бэлэн мөнгөний машин суурилуулагдаж байжээ. Ингэхээр монголчууд АТМ ашиглаж эхлээд 15 жилийн нүүр үзэж байгаа гэсэн үг. Тэгвэл дэлхийн томоохон улс гүрнүүд биднээс 42 жилийн өмнө бэлэн мөнгөний машиныг хэрэглэж эхэлсэн байдаг юм байна.
Энэ жил дэлхийд хамгийн анхны бэлэн мөнгөний машиныг ашиглаж эхэлснээс хойш даруй 53 жилийн ой тохиож буй бөгөөд 50 жилийн тэгш ойгоор Лондонгийн Барклайс банкны бэлэн мөнгөний машин өнгөө сольж, алтлаг болгосон байна.
Дэлхийн хамгийн анхны АТМ-ыг 1967 оны зургадугаар сарын 27-ны өдөр Лондонгийн хойд этгээдийн “Enfield”дэх Барклайс банкны салбарт суурилуулж байжээ. Түүнээс хойш эдүгээ Их Британид 70 мянга гаруй АТМ иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.