Цаг үеийн мэдээ

        Жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн үгүйг шалгадаг тандалтын багаж буюу драгераар амьсгалын замын халдварт өвчин дамжих эрсдэлтэй гэж үзэх иргэд олон байгаа юм. Тэгвэл дээрх багаж нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан БНСУ-д үйлдвэрлэсэн "A N 1150" маркийн багажаар жолооч нарт тандалт явуулдаг байна. Тус багаж нь ямар нэгэн халдвар дамжуулах боломжгүй гэдгийг тээврийн цагдаагийн албанаас мэдээллэж байгаа юм.

        Тодруулбал 15-20 см-ийн зайнаас уг төхөөрөмжөөр жолооч нарыг үнэртүүлдэг байна. Дэлхий нийтээр энэхүү багажийг хэрэглэдэг. Тандалтын багаж дээр ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдвол дараагийн шатанд Герман улсад үйлдвэрлэсэн “Аско тест 7510” маркийн драгераар согтуурлын зэрэг тогтоодог байна. Согтуурлын зэрэг тогтоодог багажийн хошуу бол нэг удаагийнх байдаг гэдгийг хэллээ.

       Түүнчлэн согтуурлын хэмжээг тогтоодог багажаар жолооч нарыг үлээлгэхэд вирус дамжин халдварлах боломжгүй.  Цаашлаад жолооч нар амны хаалттайгаар уг төхөөрөмжөөр шалгуулах боломжтой гэдгийг тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Таны сурталчилгаа