Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг өчигдөр /2020.2.12/ Замын-Үүдэд саатуулан, зорчигчдыг тусгаарласан. Учир нь, тус галт тэргэнд шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн байж болзошгүй нэг зорчигч байсан тул галт тэргээр зорчиж явсан нийт 106 зорчигчийг тусгаарлаад байсан юм. Тус галт тэрэгний 106 зорчигчийн 14 нь хүүхэд аж.
Харин сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан тул тусгаарлагдсан 106 иргэнийг Улаанбаатар руу буцаах шийдвэрийг гаргалаа. Одоогоор уг галт тэргийг ариутгаж, халдваргүйжүүлэлт хийж байна.