Хятад улсад коронавирус хүчээ авч, олон хүн амиа алдаад байна. Дэлхийн улс орон энэ вирусээс өөрсдийгөө хамгаалах арга чаргыг хайсаар байна. Гэтэл Хятад улсаас дэлхийн бусад улс орон луу чиглэсэн хэдэн мянга, саяар тоологдох илгээмж тардаг билээ. Улс болгоны нисэх буудал дээр өвдөж, халуурсан хүнийг олж илрүүлэх тусгай багууд ажиллах боловч харин илгээмжийг ингэж хянах боломж алга. Олон хүмүүс иймэрхүү зүйлээс нэлээд болгоомжилж байгаа боловч "AliExpress " нь энэ вирус илгээмжээр дамжин халдварлахгүй гэж мэдэгдэж байгаа аж.
Тус компанийн төлөөлөгчийн хэлснээр бол Хятадаас гарах илгээмж ойролцоогоор 10-30 хоног онгоцоор, усан онгоц, машинаар явж хүрэх газраа хүрдэг байна. Мөн "AliExpress" улс орнуудын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч хяналт тавин, тэдгээрийн тавих бүх шаардлагыг биелүүлэхэд бэлэн байгаа гэнэ.
Ийм янз бүрийн арга хэмжээ авсан байлаа ч коронавирусын тархалтаас болж "AliExpress", Alibaba Group-ын орлого эрс багасах төлөвтэй гэж шинжээчид үзэж байна. Учир нь бараа бүтээгдэхүүний чанарт биш харин илгээмж авахыг хүсэх хүн цөөхөн байх бололтой гэсэн таавраас ийм дүгнэлтэд хүрсэн байна.