Дархлаагаа идэвхитэй байлгах хамгийн энгийн арга бол гүн сайхан унтаж амрах юм. Гэхдээ бүх л өдөржин завгүй ажилласан ч шөнө нойр нь хүрэхгүй байх тохиолдол олон сая хүнд тулгардаг. Австралийн Үндэсний их сургуулийн мэргэжилтнүүд амьдралын энгийн хэв маягаа өөрчлөх нь нойрны чадавхийг сайжруулдаг болохыг тогтоожээ. Унтахынхаа өмнө бүх электрон төхөөрөмжөө унтраан харанхуй орчныг бүрдүүлэх, өрөөндөө салхи оруулах зэрэг нь хангалттай сайн унтахад нөлөөлдөг байна. Судлаачид сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тамирчдад судалгаа хийсэн бөгөөд тамирчдын амьдралын хэв маяг, бэлтгэлийн хугацаа, тоглолт зэрэг бүх зүйлийг нь судалж үзсэн аж. Австралийн Үндэсний их сургуулийн доктор Дуникан “Бид тамирчид тус бүртэй тулж ажиллаж байсан.
Хэдийгээр бүх цахилгаан хэрэгслээ унтраа, унтлагын өрөөгөө аль болох харанхуй болго, цэвэр агаар оруулж, өрөөгөө сэрүүн байлгах зэрэг нь танд энгийн мэт сонсогдож байвч бүх л шөнийн турш гүн нойрсоход хамгийн тустай арга. Нэг юм уу хоёр тоглогч сайн унтаж чадаагүй болон сэтгэл санаа нь тогтворгүй байгаа нөхцөлд багийн амжилтад шууд нөлөөлдөг. Сүүлийн 15 жилийн хугацаанд нойргүйдэх хам шинж хурдацтай өсч байна. Үүнийг эмчлэх хамгийн сайн арга бол амьдралын хэмнэлдээ өөрчлөлт оруулах, унтах орчноо тухтай болгож, унтахаасаа өмнө аль болох бага зүйл бодож унтахад өөрийгөө бэлдэх” хэмээжээ.