Чонон аалз нь маш аюултайгаас гадна мундаг хараатай. Бор саарал өнгөтэй. Энэ аалзны 125 зүйл нь АНУ-д 50 төрөл нь Европын нутагт бий. Хазалт нь ихээхэн хортой биш боловч халдвар үүсгэх магадлал өндөр. Өөрийн золиосоо мэхлэхийн тулд хувирах чадварыг ашиглана. Гэвч энэ аалзны зарим зүйл нь үр төлдөө маш халамжтай. Аалзны олонх зүйл өндөгнүүдээ гарсан даруйд хаяж явдаг бол чонон хэмээгдэх аалзны эмэгчин нь өндөг бүрээ аминаасаа илүү хайрлана.
Чонон аалз эхлээд хүр хорхойн шүлсээр нэгэн янзын уут хийж, түүндээ 100 хүртэлх тооны өндгөө хийн хэвлийдээ тээн явдаг. Харин өндөгнүүдээ хагарсны дараа бяцхан зулзагуудаа нуруун дээрээ гарган бие даах хүртэл нь буюу дунджаар 10-аад хоног, заримдаа бүр хэдэн долоо хоногоор үүрч дүүрэн явна.
Бие нь ойролцоогоор 20-30-аадхан мм урттай гэхээр тэр олон бяцхан амьтныг тээж явах нь амаргүй байдаг нь мэдээж. Гэсэн ч хорвоогийн ихэнх эх амьтны адилаар үрийнхээ төлөө тэвчээр заадаг нь энэ биз ээ.