Баян-Өлгий аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдсан иргэнээс нарийвчилсан шинжилгээ авсан.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Тусгаарлагдсан иргэн нь хоёрдугаар сарын 7-ны өдөр 21 настай эрэгтэй Замын-Үүдээс Улаанбаатарт ирсэн бөгөөд хоёрдугаар сарын 11-ний өдөр хувийн таксигаар Баян-Өлгий аймагт очсон байна.
Тухайн иргэний биед халуурсан шинж тэмдэг илэрсэн юм.