Дундад зууны үед хайрын захианы доод талд нэрнийхээ урд “Х” гэж тэмдэглэдэг байжээ. Энэ нь үнсч байгаагийн илэрхийлэл болдог байсан гэдэг. Үнэнч хайрын бэлэгдэл ч гэж зарим судлаачид үздэг.
Христийн үеийн нийгэмд зовлонд дарагдсан эмэгтэйг Валентин хэмээдэг байжээ. Тиймээс эмэгтэйн зовлонг тайлах үүднээс тусгай зан үйл хийдэг байсан гэх мэдээлэл байдаг.
1537 онд Английн Хенри VII Гэгээн Валентины өдрийг тэмдэглэхийг албан ёсоор зарлигдсан байна.
1800 онд Ричард Кадбюри зүрхэн хэлбэртэй шоколадны хайрцагыг зохион бүтээжээ.
Одоогийн байдлаар Валентины өдөр зүрхэн хэлбэртэй хайрцаг 35 сая хувь борлогддог гэсэн тооцоо бий.
Зөвхөн АНУ-д л гэхэд нэг тэрбум шоколад Валентины өдөр зарагддаг.
Валентины баяраар эрэгтэйчүүдийн 77 хувь хайртай бүсгүйдээ сарнай сонгодог бол, эмэгтэйчүүдийн 27 хувь нь л хайртай залуудаа цэцэг бэлэглэдэг байна.
Валентины өдөр АНУ-ын нийт эмэгтэйчүүдийн 25 хувь нь сарнай авдаг ажээ.
Дэлхийн даяар Валентины өдөр нэг улсад дунджаар 119 сарнай зарагддаг гэсэн судалгаа гарчээ.
Жил бүр дэлхий даяар Валентины баяртай холбоотой ил захидал нэг тэрбум гаруй зарагддаг ажээ. Энэ нь Зул сарын баярын ил захидлын дараа орох үзүүлэлт юм.
Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд Италийн Вероно хотод хайрын захиагаа Жулиетэд гэж хаягладаг уламжлалтай ажээ. Нэг хүн хайртай хүндээ дор хаяж 100 захидал өгвөл гэгээн хайр нь бүтдэг гэсэн сүжигтэй.
АНУ-д нийт эрчүүдийн 64 хувь нь нууц амрагтайгаа Валентины баяр тэмдэглэдэг гэсэн судалгаа гарчээ.
Вельсэд Валентины баяраар модон зүрхийг, түлхүүр, цоож сэлтийг хайртдаа бэлэглэдэг. Урд нь модон түлхүүр зангидсан энэхүү бэлгийн урд нь “Чи миний зүрхийг нээж чадна” гэж сийлсэн байдаг ажээ.