Засгийн газар ээлжит бусаар хуралдаж БНХАУ-аас ирэх болон тус улс руу явах бүх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа.
Өнөөдрөөс эхлэн БНХАУ ба Монгол Улс хооронд зорчдог агаарын тээвэр болон төмөр замаар зорчих хөдөлгөөнөөр аль ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гаргалаа. Монгол Улс 6,000 орчим иргэнээ авсан. Энэ өдрөөс хойш хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоож байна.
БНХАУ-аас аль ч улсын иргэн Монгол Улс руу нэвтрэх боломжгүй болж байгаа ба Монгол иргэдийг хүндэтгэх шалтгаангүйгээр нэвтрүүлэхгүй, Хэрэв зайлшгүй тохиолдолд Монгол Улсын иргэдийг авч ирэх шаардлага гарвал тусгай баг явуулж, ганц нэгээр биш бөөнөөр нь авахаар төлөвлөжээ.