Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 35 километрийн зайд Үүрийн голын баруун цутгал Дээрх голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцал аманд Даян дээрхийн агуй байдаг.
Тус агуйг зорин ирж Даян дээрхийн авралд багтсан хэн бүхэн гурван жилдээ барцад, нүгэлээ гөвж, ивээлд нь оршдог гэж бэлэгшээдэг учраас Улаанбаатар хот, Хөвсгөл, Булган, Архангай гээд монгол орны өнцөг булан бүрээс олон иргэд зорин ирдэг болжээ.
Тэгвэл Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор ард иргэдийг Даяндээрхийн агуйг зорихгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.