БНХАУ-ын Ухань хотоос энэ сарын 1-нд тусгай үүргийн онгоцоор авчирсан 30 оюутан, нэг бага насны хүүхдийг өнөөдрөөс тусгаарлалтаас гаргалаа.
Шинэ коронавирусний халдварын голомтоос ирсэн оюутнуудыг ХӨСҮТ-д 14 хоногийн турш тусгаарласан бөгөөд эмчийн хяналтад тогтмол байлгаж, хоёр удаа шинжилгээ авчээ.
Тэднээс шинэ коронавирусний халдвар илрээгүй тул өнөө өглөө тусгаарлалтаас гаргаж байгаа юм.