НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр “Боловсрол” телевизээр гарна.
Энэ үеэр иргэдийн нэгдүгээр сарын 1-31 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаар азтанг тодруулах юм.
Супер шагнал 30 сая төгрөг байх аж.
Дашрамд дурдахад, өнгөрсөн оны НӨАТ-ын урамшууллаас 912 мянган иргэн 148 тэрбум төгрөг буцаан авчээ.
Энэ оноос эхлэн урамшууллыг улирал бүр олгохоор болсон. Үүний дагуу 2020 оны эхний улирлын урамшууллыг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх юм.