Цаг үеийн мэдээ

         Коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс Автотээврийн үндэсний төв зорчигч тээврийн төвөөс тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэл, зорчигчдын эрүүл аюулгүй байдлыг ханган, тээврийн хэрэгслийн ариутгалыг хийж амны хаалтгүй иргэдэд анхааруулга өгч бүрэн зүүлгэн ажиллаж байна.

     2020.02.16-ны өдрийн 16:30 цагийн байдлаар Нийт 64 чиглэлд 104 тээврийн хэрэгслээр 3640 зорчигч замд явж байна.  

   Үйлчилгээний заал болон тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, тээвэрлэлт эхлэхээс өмнө автобуудлуудын эмч нараар зорчигчдын биеийн дулааныг хэмжиж, ариутгалын бодисоор ханган ажиллаж байгаа аж. 

                       

                          

 2020.02.16-ны 14:30-16:30 цагийн хооронд зам дундын хяналтын постоор 13 тээврийн хэрэгслээр 309 зорчигч дамжин өнгөрсөн. Жолооч, зорчигчдын биеийн дулааныг нэг бүрчлэн хэмжсэн бөгөөд илэрсэн зөрчилгүй байна. Цаг агаарын тухайд нийт нутгаар тогтуун, зам даваа саадгүй байна.

Таны сурталчилгаа