СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН БУЛАН: Айдас түгшүүртэй удаан явснаар сэтгэл зүйд хортой нөлөө үзүүлдэг
Айдас түгшүүр хоёр ялгаатай юу? Тийм ээ, асар том ялгаатай.
Айдас гэдэг нь тухайн хүн аюултай бодитоор нүүр тулах үед үүсэх сэтгэл хөдлөл юм. Харин түгшүүр бол бодитоор нүүр тулаагүй ч аюул нүүрлэх талаар урьдаас таамаглан айхыг хэлдэг. Бодитоор аюул нүүрлээд айх нь ХЭВИЙН СЭТГЭЛ ХӨДЛӨЛюм. Харин бодит айх зүйл байхгүй үед төсөөлөн урьдаас таамаглан айх нь ХЭВИЙН БУСюм.
Хэрвээ бодит аюултай нөхцөл байхгүй ч айж байгаа бол энэ айдас түгшүүрийг тухайн хүн илэрхийлэхдээ дараах байдлаар илэрхийлдэг.
- Ойр дотны хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар гэмтэх гээд байгаа мэт санагдаад үүнээс сэргийлэх үйлдлүүд хийх,
- Өөрөө ямар нэгэн байдлаар гэмтэх гэж байгаа мэт санагдах эсвэл үхэх гэж байгаа юм шиг санагдах,
- Гэрт тань ямар нэгэн айлгах зүйл байгаа мэт санагдаж айх түгших,
- Өөрөө юу ч хийж чадахгүй байнга бүтэлгүйтэх юм шиг санагдах,
- Бодит бус хардалт,
- Шалтгаангүй бие зовиурлах: зүрх дэлсэх, ойр ойрхон санаа алдах, гар хөлрөх, хоолойд юм тээглэх, цээж хөндүүрлэх ба давчдах, мэдрэхүйн эд эрхтэнүүдэд саатал учрах гэх мэт.
- Хар дарж зүүдлэх,
ТҮГШҮҮРнь тухайн хүний дотор болж байгаа сэтгэл хөдлөл байдаг бөгөөд үүнийг тухайн хүн гаднаас үүсгээд байгаа юм шиг санаж ихэвчлэн бусдад юмуу аливаа зүйлд нялзаадаг. Хэрвээ та түгшүүр санаа зовнилтой байгаад энэ нь таны өдөр тутмын амьдралд нөлөөлж байвал та сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаарай ? Хэрвээ эмчлэхгүй бол аяндаа зүгээр болдоггүй бөгөөд улмаар хүндэрдэг. Сэтгэл зүйн зөвлөгөөгөөр эмчлэгдэхгүй сэтгэл заслын эмчилгээ тусалдаг.
Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул