Цаг үеийн мэдээ

       Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл, 3-р сарын 15-ны 0-24 цагийн байдлаар, БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 16 тохиолдол, 14 нас баралтыг шинээр бүртгэгдлээ. Үүнээс гадна бас халдвар авсан байж болзошгүй 41 тохиолдлыг шинээр бүртгэв.

     Мөн өдөр 838 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 1316 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 194 хасагдсан байна.

      3-р сарын 15-ны 24 цагийн байдлаар, Хятадын эх газарт эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 9898 байж, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 67749-д хүрч, нас барсан хүний тоо 3213-д хүрчээ.

      Хүбэй мужид шинээр 4 өвчтөн нэмэгдэж, 816 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 14 хүн нас баржээ. Мөн Хятадад гаднаас орж ирсэн коронавирусийн халдвар авсан хүн 12 бүртгэгджээ.

      Хонконг, Макао, Тайваньд 217 хүнийг халдвар авснаар оношилж, Хонконгт 148 Макаод 10, Тайваньд 59 хүн тус тус оношлогджээ.

Таны сурталчилгаа