Эрүүл мэндийн яамнаас ХӨСҮТ-д коронавирусийн халдварын үед нэн шаардлагатай ашиглагдах 10 ширхэг амьсгалын аппарат, дуслын тарианы 40 ширхэг шахуурга, отсос 10 ширхэг, гемодиализын 2 ширхэг аппаратыг хүлээлгэн өглөө.
Аппаратуудыг Айвико ХХК нийлүүлж, ХӨСҮТ-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдтэй хамтран суурилуулж, эмч, сувилагч, инженер, техникч нарт заавар, зааварчилгааг өгсөн байна. Мөн хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, пульсоксиметр, халууны шил гэх мэт шаардлагатай бусад эмнэлгийн тусламжийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан юм.
Аппаратуудыг тус төвийн яаралтай тусламжийн тасаг, Шинэ болон сэргэж буй халдварын тасаг буюу тусгаарлалт хийгдэж буй тасаг болон COVID-19 халдвартай холбоотой ажиглалтанд хэвтүүлж буй бусад тасгуудад хуваарилан өглөө.
Засгийн газраас 2020 оны 2 дугаар сарын 17-нд ХӨСҮТ-д болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдалтай танилцах үеэр 3 ширхэг фургон автомашин хүлээлгэн өгсөн юм.