Цаг үеийн мэдээ

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

"Өнгөрсөн 24 цагт дэлхийн 173 оронд COVID-19  халдвар бүртгэгдлээ. БНСУ, Иран, Итали, АНУ, Франц, Германд халдвар эрчимтэй тархаж байна. Халдвар анх гарснаас хойших эхний гурван сард 100 мянган хүн өвчилж байсан бол сүүлийн 12 хоногт дэлхийд 100 мянган хүн шинээр халдвар авлаа. Европоос Ази тив рүү халдвар шинээр зөөвөрлөгдөн орж ирж байна. Азийн хоёр дахь том тархалтын давалгаа гарах нь.

Улс орнууд урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах ажлынхаа эрчийг сулруулж болохгүй гэж ДЭМБ-аас анхааруулж байна. Учир нь Сингапурт 33, Хятад улсад 140 шинэ тохиолдол Европын орнуудаас зөөвөрлөгдөн орж иржээ.

Монгол Улсын хувьд ХӨСҮТ-д 197 хүн тусгаарлагдан ажиглагдаж байгаагаас батлагдсан 6, сэжигтэй 7 иргэн байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээг дэс дараатай хийж байна. Оношлуур хангалттай байгаа бөгөөд нэмж оношлуур захиалаад байна.

ХӨСҮТ-ийн лабораторид нэг хүний шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж байна. Одоогоор нийт шинжилгээнд 700 сая төгрөг зарцуулаад байна гэлээ. 

Таны сурталчилгаа