Нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгосон.
Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллалаа.
“Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний хэсэг төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдож, эрчим хүч нийлүүлж эхэллээ.
2025 оны нэгдүгээр сарын 6-наас 150 МВт бүрэн хүчин чадалтайгаар нэгдсэн сүлжээнд холбогдоно. Ингэснээр 2024-2025 өвлийн оргил ачаалалд цахилгааны хязгаарлалт хийхгүй болно.
Зочин
2024-12-31
Бөөрөлжүүтийн станцийн цахилгаан ямар үнэтэй юм бэ? ТЭХС д холбогдоод ямар горимоор ажиллах юм бол ?