Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаарсарын 10-ний өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/223, А/333 дугаар захирамжийн дагуу түр зогсоосон газруудад хяналт шалгалт хийж байна. захирамжийг хэрэгжүүлэх хугацаанд зөрчил гаргасан 43 аж ахуй нэгжид 29 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 6 газрын тусай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын албанд хүргүүллээ.
1. Нийслэлийн засаг даргын А/223 захирамжийн дагуу 02.26-03.30-ны хооронд түр зогсоох шийдвэр гарсан газруудад хийсэн хяналт шалгалтын явц байдал:
НЗД-ын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаартай захирамжийн хүрээнд 2129 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд мэдэгдэл хүргүүлж, 794 аж ахуйн нэгжийн 945 баарны үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон. Мөн Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлтөд шөнийн цагаар хяналт тавьж ажиллаж байна.Хяналт шалгалтад баар 524, ресторан 368, кафе 115, хүнсний дэлгүүр 407, дэн буудал, цахим тоглоомын газар зэрэг 161, нийт 1575 аж ахуйн нэгж, иргэн, байгууллага хамрагдаад байна.
Энэ хугацаанд үйл ажиллагаа явуулсан зөрчилтэй 11 аж ахуй нэгж иргэнд 12,5 сая төгрөгийн шийтгэл ногдууллаа. Баянгол дүүргийн Жи ар ди реалти, Ирмүүн энх, Бат ангараг, Эс өү эр ди ви, Лаки март ХХК-иудын баар, ресторанууд, Баянзүрх дүүргийн Том хами март ХХК-ийн хүнсний дэлгүүр гэсэн 6 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүллээ.
Цагийн хуваарь зөрчиж ажилласан "Амуу" кафе, Гипт рояал ХХК-ийн ресторан цаг хэтрүүлэн ажилласан. Сүхбаатар дүүргийн Мика зочид буудлын 1 дүгээр давхарт Кенара ХХК-ийн “Алваро” ресторан согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй, 22 цагаас хойш цаг хэтрүүлэн ажиллаж байсан тул Зөрчлийн хэрэг нээж шалгаж байна.
2. Нийслэлийн засаг даргын А/333 захирамжийн дагуу 03.10-03.16-ны хооронд түр зогсоох шийдвэр гарсан газруудад хийсэн хяналт шалгалтын үед илэрсэн зөрчил:
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаарсарын 10-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/333 дугаар захирамжийн дагуу хяналт шалгалтыг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 16-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ.Тус хугацаанд түр хугацаагаар зогсоосон худалдаа үйлчилгээний 4759 газраас 32 зөрчил илэрсэн. Зөрчил гаргасан 16 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 1.800.000 төгрөг, 3 хуулийн этгээдэд 2.500.000 төгрөг нийт 19 хуулийн этгээд, хувь хүнд 4.300.000 төгрөгийн шийтгэл ногдууллаа. 2 зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Захирамж зөрчсөн газруудыг төрлөөр нь ангилвал авто засвар, сэлбэг, тос маслын худалдаа эрхэлдэг 8, түргэн үйлчилгээний цэг 11, үсчин гоо сайханы газар 2, Хархорин, Номин тав трейдийн гар утас, цахилгаан бараа, ээмэг бөгж зардаг түрээслэгчид 5, барилгын материалын худалдаа 2, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн худалдаа1, малын тэжээл зардаг 2, ил задгай худалдаа эрхэлдэг 1 газар байна. Дүүргээр нь ангилвал Сонгинохайрхан дүүрэг-7, Баянгол дүүрэг-11, Чингэлтэй дүүрэг-2, Хан-Уул дүүрэг-4, Баянзүрх дүүрэг-7, Сүхбаатар дүүрэг-1 зөрчилтэй байна.Налайх, Багануур, Багахангай дүүрэгт зөрчил илрээгүй.
3. Нийслэлийн засаг даргын А/223, А/333 захирамжийн дагуу Халдваргүйтгэл ариутгал хийлгүүлж хяналт тавьсан байдал:
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны төв, хүнсний зах, ахуй үйлчилгээний болон эрсдэл бүхий цэг,банкны бэлэн мөнгөний машин /АТМ/, төрийн үйлчилгээний цахим машин зэрэг /ТҮЦ машин/ нийт 20441 газар, цэгүүдийн 2180928 мкв талбайд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэлийг хийлгүүлж, хяналт тавьлаа.
Нийслэлийн засаг даргын А/168 захирамжийн дагуу Хог хаягдлаар орчноо бохирдуулж 50м хүртэлх газрын цас, мөсийг цэвэрлээгүй, хог хаягдлаа зориулалтын бус газар хаясан, хогийн сав, цэг нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй 16 аж ахуй нэгж, иргэнд 7 сая 900 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж зөрчлийг арилгуулсан.Мөн 57 зах, худалдааны төвүүдийн төлбөртэй үйлчилж байсан ариун цэврийн өрөөг иргэдэд үнэ төлбөргүй болгуулж, цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлт хийлгүүлж хяналт тавьж ажиллаж байна.