Цаг үеийн мэдээ

Намуудын хувьд улс орон даяар коронавирусын халдварын онцгой нөхцөл зарласан ч гэлээ дотооддоо сонгуулийн бэлтгэлээ базааж байна. Сонгуулийн тогтолцоо, тойрог, мандат тодорхой болсон. Нэр дэвшигчид ч тодорч, аль хэдийнээс тойргоо услаад эхэлсэн байдаг.

Нэг тойрогт дэвших намын болон өөр намын нөхөдтэйгөө зайнаас өрсөлдөөд эхэлсэн.

Харин хуулийн хүрээнд ирэх лхагва гарагт багтаж намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлэх учиртай. Бие даан нэр дэвших бол ирэх сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байх ёстой. Намуудын “гал тогоо” одоогоор мөрийн хөтөлбөрийнхөө утга агуулга дээр ид ажиллаж байна. Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө агуулгад нийцсэн уриатай байж болох бөгөөд нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглодог билээ.

 

Таны сурталчилгаа