Уламжлалт анагаах ухааны зөвлөл “Коронавирусийн халдварыг эмчлэх арга”-ыг боловсруулснаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардуулж өгсөн байна.
Хүний гавьяат эмч “Мамба дацан” хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж “Төр засаг эрүүл мэндийн яамтай хамтарч Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж үйлчилгээг энэ өвчний үед авч хэрэгжүүлэх талаар заавар зөвлөгөө гаргаад цаашид уламжлалт анагаах ухааны зөвлөх багийг бүрдүүлээд хамтарч ажиллаж байна.
Өвчин хаанаас ч хэнээс ч дамжин орж ирэх бүрэн боломжтой. Тиймээс хоорондоо эв түнжинтэй бие сэтгэлээ амар амгалан байлгаваас сайн сайханд нь хүрдэг нь ертөнцийн жам. Бид өмнө нь 2009 онд ХӨСҮТ-тэй хамтарч H1N1 вирусийн үед хамтарч ажиллаж байсан. Сэхээнд байсан хүнийг хүртэл уламжлалт анагаах ухаанаар дагнаж ажиллаж эдгээсэн. Нөгөө талаар эмч хүний хувьд энэ өвчинтэй тэмцмээр байна. Үр дүнд хүрэх бололцоотой гэж ойлгон хичээж ажиллаж байна. Уламжлалт анагаах ухаан коронавирусийг эмчлэх, эдгэрүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэжээ.