Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-ны 11 цаг 03 минут 11 секундэд Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайтай хэсэгт магнитуд нь М=5.8-тай газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн төв өргөрөг 46.06, уртраг 94.07 байна гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.