Цаг үеийн мэдээ

УОК-ын энэ удаагийн хуралдаанаар Их дээд сургууль болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ.

Коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоосон билээ. Мөн Эрүүл мэндийн яамнаас хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөл хориог 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа. 

Таны сурталчилгаа