УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа болон бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг ирэх сарын 30-н хүртэл сунгасан шийд гаргаснаас үүдэн элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа зохион байгуулахаар болсныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ.