Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өндөржүүлсэн бэлэн байдлын үед салбартаа хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ.
Монгол Улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 4-р сарын 30-ныг хүртэл хязгаарлахаар шийдвэрлэж, саналаа Засгийн газарт оруулахаар боллоо.
УОК-ын шийдвэрээр тусгай үүргийн 5 удаагийн нислэгээр гадаадад саатсан иргэдээ авчирсан.
Гадаадаас ирсэн иргэд болон онгоцны экипажийнхан 14 хоногоор тусгаарлагдсан тул тусгаарлалтаас гаргасны дараа дараагийн нислэгүүдийн төлөвлөгөөг УОК-т танилцуулна гэв.