Цаг үеийн мэдээ

 

     Хүн өөрийгөө аливааг сурчихлаа, мэдчихлээ, болчихлоо, гэж бодох үеэс эхлэн урууддаг. Бидний тархи аливааг суралцах үед хөгжиж, ой тогтоолт сайжирч, тархины эд эс сэргээгдэж байдаг. Энэ хэрээр хөгшрөлт удааширдаг. Өөрийгөө хөгширчихлөө гэж бүү бодоорой. 

     Нэг жишээ өгүүлье. Манай докторын хөтөлбөрийн багш маань өдгөө 83 настай. Тэрээр оюун ухаан сэргэг маш өөдрөг эрч хүчтэй. Мөн манай ангийн хамгийн ахмад оюутан 72 настай. Тэрээр бидэнтэй уралдан хичээл хийдэг. Ер нь аливаа нэг зүйлийг шинээр сурах, судлах үед хүн тухайн сэдвийн хүрээнд маш олон зүйлийг мэдэж, улам ихийг ухаарч байдаг. Тиймээс та хэдэн настай ч байсан хамаагүй  өөрийнхөө сурахыг хүсч буй зүйлийг тодорхой болгож суралцахад өөрийгөө зориулаарай.

     Заавал мэргэжлийнхээ чиглэл гэлтгүй өөрийнхөө сурахыг хүсч буй зүйл эсвэл би чадахгүй байх гэсэн зүйлсийг суралцахад өөрийгөө сориорой. 

Тухайлбал: зураг авах, зураг зурах, илтгэл тавих, сэлэх, дугуй унах өөр юу ч байж болно... Та чадна! 

Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул

 

 

Таны сурталчилгаа