НОБГ, НМХГ ,НЭМГ-аас Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтын талаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй:
Гадаа дулаарч, галлагаа багассан ч угаарт хордох иргэд байна. Хэдий урин дулаан цаг болж байгаа ч яндангаа хөөлөх, хаалтыг хаахгүй байх гэх мэт өмнө нь өгч байсан зөвлөмжийг мөрдөөрэй. Өнгөрсөн 7 хоногт 15 иргэн хөнгөн хэлбэрээр угаартсан.
Шар усны үерт өртөх магадлалтай 3000 гаруй өрх байна. Үерийн усаар дамжиж халдварт өвчин тархах магадлалтай учир дүүргийн удирдлагууд, нийслэлийн ЗАА-аас халдваргүйтгэл хийн ажиллаж байна. Тэрэлж, Туул голын мөсний зузаан нимгэрч байгаа тул мөс цөмрөхөөс болгоомжлоорой. Мөн ойн хээрийн түймэр хавар нэмэгдэх төлөвтэй байдаг учир түймрээс сэрэмжлээрэй.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн:
БЗД-ийн 19-р хороо Цайз зах орчимд 60 настай эмэгтэй А гэртээ угаартаж нас барсан тохиолдол гарсан. Тэрээр гэртээ энгийн зуухтай, сайжруулсан түлш хэрэглэдэг, яндангийн залгааг бүрэн хаасан байдалтай байсан. Шүүх эмнэлгийн хариу 14 хоногийн дараа гарна. НОБГ болон бусад холбогдох газраас байнга мэдээлэл, сэрэмжлүүлэг өгч байна. Галлагаа дээрээ зуух, яндагийн битүүлгээ гаргах, сойлтоо хийхгүй байх зэрэг заавар өгч байгаа. Зөвлөмжийг зөрчихгүй байхыг анхааруулъя. Сайжруулсан шахмал түлш нь олон улсын стандартад нийцсэн. Мэдрэгчээ эвдэлчихсэн, ажиллахгүй байна гэх дуудлагууд их байна.
Өнгөрсөн 7 хоногт ирсэн мэдрэгчүүдээ дүүргүүдэд хүлээлгэн өгсөн. Хорио цээрийн дэглэмтэй уялдуулж тарааж байна.