Дэлхийн 177 оронд бүртгэгдэж, энэ тивийн 90 хувийг хамраад байгаа коронавирусийн халдвар хүйтэнд тэсвэргүй гэдэг судалгааг эрдэмтэд хийсэн.
Цаг уур дулаарах тусам коровирусийн халдвар идэвхжиж тархалт нь улам бүр газар авсаар байгааг дэлхийн хэд хэдэн эрдэмтэд нотлож эрүүл мэндийн сэтгүүлүүдэд нийтэлж байна. Өөрөөр хэлбэл коронавирусийн халдвар манай улсад яг энэ цаг үед эрчимтэй тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүсч болно гэж ойлгож болохоор байна.
Коронавирус өнгөрсөн хугацаанд Монголд тархаагүйн шалтгаан нь Монголын цаг уурт тэсвэргүй байсныг ч үгүйсгэх аргагүй. Тэгвэл ОХУ-ын төв телевиз болох Россия телевизийн тоймч өнөөдрийн мэдээгээр шинэ төрлийн коронавирусийн халдвар цаг уурын +5-аас +10 хэмд эрчимтэй тархаж болзошгүйг нотолсон баримтуудыг дэлгээд байна.
Монголд ойрын өдрүүдэд цаг агаар нэмэх градуст хүрч дулаарах тул иргэн бүр сэрэмжээ дээшлүүлж улам бүр болгоомжлохыг сэрэмжлүүлж байна.