Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ДЭМБ: Таван хүн нэг дор байвал хүний бөөгнөрөл гэж үзнэ гэж байсан бол өнөөдрөөс эхлэн хоёроос дээш хүн нэг дор байвал хүний бөөгнөрөл гэж үзнэ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:
Африкийн бүсийн дөрвөн улсад халдвар шинээр бүртгэгдлээ. Ихэнх улс орнууд гэртээ өөрийгөө тусгаарлахыг иргэддээ зөвлөж байна. ДЭМБ-ын Европын бүсээс гэртээ байхдаа дасгал хийж, идэвхтэй хөдөлгөөнтэй байх заавар гаргалаа.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:
АНУ-д 30 мянга гаруй иргэн COVID-19 халдвар авчээ. Нью-Йорк мужийн захирагч манай улсад 1930-аад оноос хойших хамгийн хүнд нөхцөл нүүрлэлээ.
Халдварын тархалт 4, 5 дугаар сард нэмэгдэх хандлагатай байна.
ЮНЕСКО-гоос дэлхийн 124 оронд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Энэ шийдвэрт 1.2 тэрбум хүүхэд хамрагдаж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:
Улсын хэмжээнд 3222 иргэн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 2033 иргэн тусгаарлагдан ажиглалтад байна.
Урд шөнө Орхон аймагт 44 хүн тусгаарлагдаж, тус аймагт нийт 88 иргэн тусгаарлагдаж байна.
Эмч, эмнэлгийн ажилтнуудыг халдвараас хамгаалах, дархлааг дэмжих чиглэлээр ажиллаж байна. 286 хүн эмч, эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүдтэйгээ тусгаарлагдаж ажиллаж байна. Эхний ээлжийн эмч, мэргэжилтнүүд тусгаарлалтаас гарсан.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Өнгөрсөн хугацаанд нийт 191 улсад COVID-19 өвчлөл бүртгэгдсэн байна. Өвчлөл бүртгэгдсэн оронд Итали, Испани, АНУ-д өвчлөлийн тархац, нас баралтын тоо өндөр байна.
Ажиглалтаас гарсан хүмүүс гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлана. Гэхдээ эмнэлэгт гурван удаа даван шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргана.