Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ.
Мэдээллийг үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарынг 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээ сөрөг гарсан.
Дархан-Уул аймагт ХӨСҮТ-д хийгдэгтэй адил хэмжээний коронавирусийн шинжилгээ хийх боломжтой болсон. Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг хойд аймгуудын шинжилгээгээг тэнд хийх боломжтой болсон.
Мөн Ховд, Увсад ийм шинжилгээ хийх боломжтой болгохоор ажиллаж байна.
ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байгаа. Эмчилгээний тактик зөв байна гэдэг сайхан мэдээ дуулгая гэв.