Ардын эмчилгээнд хүрэн манжингийн эмчилгээний чанарыг өргөн ашигладаг. Хүрэн манжингийн шүүс нь цусны бүтцийг сайжруулж, цусны бөөм үүсэхэд оролцохоос гадна вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Ялангуяа цус багадалт судасны хатуурал өвчний эмчилгээнд өндөр үр дүн үзүүлдэг байна.
Судасны хатуурал буюу атеросклероз гэдэг нь артерийн судасны хана хатуурч, уян чанараа алдан, хөндийнх нь хэмжээ нарийсахад хүргэдэг эмгэг. Ингэснээр цус чөлөөтэй урсах боломжгүй болдог. Судас хатуурах эмгэгээр ихэвчлэн дунд болон ахимаг насны хүмүүс өвчилдөг ч хүүхэдэд ч тохиолддог. Судасны хатуурал нь ихэвчлэн байнгын стресст байдаг 35–аас дээш насны эрчүүдэд ажиглагддаг. Стрессээс гадна удамшлын хүчин зүйлс ихээхэн нөлөөлдөг гэж үздэг. Судасны хатуурал үүсэхэд чихрийн шижин, таргалалт, тулай өвчин, цөс чулуужих өвчин ба бусад өвчнүүд нөлөөлнө. Амьтны гаралтай өөх тостой хоол тогтмол хэрэглэх, хөдөлгөөн дутагдах нь судасны хатуурлаар өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг.
Эдгээрээс гадна мэдрэлийн системийг гэмтэж байдаг сэтгэл санааны хэт ачаалал, стресс, амьдралын хэмнэл, шуугиан, зарим ажлын нөхцөл зэрэг нь судас хатуурлыг үүсгэхэд нэлээд ноцтой үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.
Эмчилгээний заавар
Хүрэн манжинд кали, кальци, натри, төмөр, кобальт агуулагддагаас зүрх, мэдрэлийн үйл ажиллагааг зохицуулах үүрэг үзүүлж чаддаг. Түүхий болсон аль ч байдлаараа хүрэн манжин сайн боловч түүхий хэрэглээ нь илүү сайн байдаг. Хүрэн манжингийн шүүсийг шүүс шахагчаар гаргаж авснаас хойш багадаа нэг цаг орчим байлгаж байгаад хэрэглэх шаардлагатай. Мөн улаан манжингийн шүүс зарим хүн дангаараа таатай амтагддаггүй учир түүнийг луувангийн шүүс, бага зэрэг зөгийн балтай хольж найруулахад амт нь сайжирдаг. Уг шүүсийг амны халбагаар дөрвөн удаа хоол идэхээс өмнө хэрэглэнэ. Энэ эмчилгээ сард 2 удаа буюу долоо хоног хэрэглээд долоо хоног өнжих байдлаар хийнэ.