Хавдар судлалын төвөөр үйлчлүүлж буй бүхий л иргэн тун удахгүй цахимаар үзлэгийн цаг авах, эмчээ сонгох, шинжилгээнийхээ хариуг авах боломжтой болно. Мөн цахим E-карттай болсоноор өөрийн өвчний түүхийн мэдээлэлийг харах, олон удаагийн шинжилгээний өөрчлөлтөд дүн шинжилгээ хийсэн график дүрслэлийг Дэлхийн хаана ч явсан үзэж, хэрэглэх болно хэмээн Хавдар Судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.