Цаг үеийн мэдээ

2020.04.10 БААСАН ГАРАГ

ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ГУРВАН ХӨХ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал: Эд малын гарлагатай

Наран ургах, шингэх: 06:12-19:35

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 4 сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 18, Хонгорцог одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа