Цаг үеийн мэдээ

2020.04.12 НЯМ ГАРАГ

ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН НЭГ ЦАГААН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулвал: Өлсөж ундаасна

Наран ургах, шингэх: 06:08-19:38

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 4 сарын 12, Адьяа гараг. Билгийн тооллын 20,  Эрхтний тэнгэрт одтой, хөх тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өлсөж ундаасна.

Таны сурталчилгаа