Цаг үеийн мэдээ

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 300 гаруй мянган хүн ханиад, томуугаар өвчилж, үүний улмаас 380-430 хүний эрдэнэт амь үгүй болж байгаа харамсалтай тоон үзүүлэлт гарч байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрээд байгаа Шинэ Коронавирусийн (COVID19) халдвар цаашдаа ч өсөн нэмэгдэх эрсдэл үүсч, улс орон бүр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин энэхүү аймшигт тахалтай тэмцэж байна.
Амьсгалын замын халдварын хамгийн эрсдэлтэй байдал нь богино хугацаанд амьсгалын дутагдлаар хүндрэх аюултайг анхааруулсаар байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар улсын томоохон клиник эмнэлгүүдэд түүний дотор ЭХЭМҮТ-д "Азотын Ислийн Технологи" аппарат (INOmax DS IR) эмчилгээнд хэрэглэгддэггүй, тус технологи Монгол Улсад орж ирээгүй байгаа нь эрсдэлийг бий болгож байна.
Иймд “Сэтгэлийн 1000 Үйлс” ТББ-ын зүгээс Эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай байгаа Орчин үеийн эмчилгээний дэвшилтэт технологи болох "Азотын Ислийн Технологи"-ийн аппаратыг хандивлах “Сэтгэлийн 1000 хандив” сайн үйлсийн аяныг хилийн чандад ажиллаж, амьдарч байгаа болон нийт элэг нэгт Монгол ахан дүүс та бүхэнтэйгээ хамтран эхлүүлж байна.
Уг хандивын аяны үр дүнд "Азотын Ислийн Технологи"-ийн аппаратыг ЭХЭМҮТ-д хандивлах зорилготой юм. Ингэснээр Монгол Улсын ирээдүй хойч хүүхэд, багачуудын вирус, нянгийн шалтгаант уушгины хүнд үрэвсэлт өвчин эмчлэгдэх, эмчилгээний явц эдгэрэл түргэсч, амь насаа алдах эрсдэл буурах болно.
Олны хүч оломгүй далай.....
#Сэтгэлийн1000Хандив

Таны сурталчилгаа