Цаг үеийн мэдээ

2020.04.19 НЯМ ГАРАГ

ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ГУРВАН ХӨХ ХАР ЛУУ ӨДӨР

Үс засуулвал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 05:55-19:48

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Түрэн түгэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 4 сарын 19, Адъяа гараг. Билгийн тооллын 27, Шувуун хошуут одтой, хар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Газар ухах, гүүр тавих, цөөрөм байгуулахад муу.  Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур буух улирал 22:58 цагт эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өлзийтэй сайн.

Таны сурталчилгаа