Цаг үеийн мэдээ

2020.04.21 МЯГМАР ГАРАГ

ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН НЭГ ЦАГААН ХӨХ МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Сүлд тэнэж одно

Наран ургах, шингэх: 05:51-19:51

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Төмөр

Аргын тооллын 4 сарын 21, Ангараг гараг. Билгийн тооллын 29, Дэлгэрүүлэгч одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 5 цаг 51 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр  бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.  Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа