Цаг үеийн мэдээ

2020.04.22 ЛХАГВА ГАРАГ

ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ЕСӨН УЛААН ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал: Эрлэг лугаа учирна

Наран ургах, шингэх: 05:49-19:52

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 4 сарын 22, Буд гараг. Билгийн тооллын битүүн, Шийдэм одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр туулай, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.  Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа