Цаг үеийн мэдээ

2020.04.23 ПҮРЭВ ГАРАГ

ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААН БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Нас ахар болно

Наран ургах, шингэх: 05:48-19:53

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Ус

Аргын тооллын 4 сарын 23, Бархасбадь гараг. Билгийн тооллын 1, Шийдэм одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 19 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, шинэ гэр байр авах, цэцэрлэг байгуулах, бороо хур оруулах, дархны үйл хийх, угаал үйлдэх, сан тавиулах, бүжиг наадам хийх, номын абшиг авах, багш шавьд барилдах, лам хуварга болоход сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, хувцас эсгэхэд муу.  Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа